Мөнх Сарьдаг Уул
Бизнесийн бүтэц ба компанийн зохион байгуулалт
Юнайтед Прожектс Корпорэйшн ХХК нь төслийн удирдлага, барилга байгууламжийн зураг төсөл, хөгжүүлэлт, санхүү эрсдэлийн менежмент, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажилладаг. Салбар бүрд шинэ жишгийг тогтоохыг эрмэлзэхийн зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засагт урт хугацааны турш үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрүүдийг бид санаачлан хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар дараах чиглэлд төвлөрөн ажиллаж байна.
Менежментийн компани
Юнайтэд Прожектс Корпорэйшн ХХК
Группийн толгой компанийн зохион байгуулалттай бөгөөд барилгын төслийн менежмент, үл хөдлөх хөрөнгийн менежмент, барилгын зураг төсөл, банк санхүү, хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлийн охин компаниудын бизнесийн хөрөнгө оруулалт, санхүү аудит, эрсдэл нийцэл ба хүний нөөцийн удирдлагыг хариуцан ажилладаг менежментийн компани.
Охин компаниуд
Юнайтэд Пропертийз Холдинг ХХК
Барилгын төслийн менежмент
Улаанбаатар хотын суурьшлын шинэ бүс Яармагт буюу нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 21 га газарт 3000 айлын орон сууц, бүх төрлийн худалдаа үйлчилгээний тэнхлэг гудамж болон олон улсын стандартын спортын иж бүрэн байгууламж бүхий “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллыг орчин үеийн цогц төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулах төслийг хариуцан хэрэгжүүлж байна.
Анаграм ХХК
Архитектур төлөвлөлт, барилгын зураг төсөл
Шинэ үеийн төлөөлөл, мэргэжлийн туршлагатай, бүтээлч баг, хамт олон бүх төрлийн барилгын ерөнхий төлөвлөгөө, концепц, ажлын зураг төсөл, интерьерийг гүйцэтгэж орчин үеийн хот төлөвлөлт, архитектурын чиг хандлагыг захиалагчийн хүсэлт, зах зээлийн эрэлттэй уялдуулж нийслэл хотод өнгө нэмэх барилгуудын дүр төрхийг тодорхойлж байна.
ГРИЙН ПРОПЕРТИ ХХК