“Юнайтэд Пропертийз Холдинг” ХХК нь Улаанбаатар хотын суурьшлын шинэ бүс Яармагийн 21 га газарт 3’000 айлын орон сууцны цогцолбор жишиг хорооллын бүтээн байгуулалтын ажлыг 2015 оноос үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн “Шинэ Яармаг” төслийн ерөнхий захиалагч буюу “Property Developer” компани юм.
Төслийн эхний шатанд төвийн дулаан хангамж, цахилгаан хангамж, бохир ус зайлуулах шугам ба цэвэр усан хангамжийн шугам сүлжээ, холбооны шугам сүлжээ бүхий нэгдсэн инженерийн байгууламж, дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр бүрэн ашиглалтад оруулж, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу 20 блок 1’500 айлын орон сууц, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээ бүхий төв гудамж болон спортын зарим байгууламжуудыг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
Айл бүрийн хувийн орон зайг тооцоолсон, байгальд ээлтэй барилгын стандарт болоод мэдээлэл технологийн дэвшил бүхий “Smart City” буюу ухаалаг, хэмнэлттэй амьдрах шинэ хэв маяг, үзэл санааг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн “Шинэ Яармаг” төсөлд шингээж, Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинэ жишиг тогтоохыг зорьж байна.
Мөн Төслийн менежментийн зохистойгоор хэрэгжүүлэх, удирдан чиглүүлэх, ажилтнуудаа чадавхжуулах үүднээс 2021 онд Төслийн удирдлагын сургалтыг (PMBOK) бүх ажилтнуудад оруулан, нэвтрүүлэн ажиллаж байна.
Төслийн нийт хугацаанд гадаадын туршлага нэвтрүүлэх үүднээс Төслийн меженерээр Солонгосын барилгын инженерүүдийн холбоо барилга бүтцийн эксперт, барилгын инженерийн мастер OH Myug Genn, Kwang Young нарыг ажиллуулж байсан.
“Юнайтэд Прожектс Корпорейшн” компани нь “Нью Яармаг Хаусинг Прожект” төслийн компанийн санхүү, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа менежментийн компани юм. “Юнайтэд Пропертийз Холдинг” ХХК нь төслийн хяналт ерөнхий гүйцэтгэлийг хариуцан ажилладаг. “Анаграм” ХХК нь төслийн ерөнхий төлөвлөгөө, бүх төрлийн зургийн ажлууд болон зохиогчийн хяналтыг, “Грийн Проперти” ХХК нь төслийн борлуулалтын дараах ашиглалт, үйлчилгээг тус тус хариуцан ажиллаж төслийн үнэ цэнийг өсгөхөд дэмжлэг үзүүлдэг.
Менежментийн баг
Барилгын салбартаа 15-аас 30 жил тасралтгүй ажилласан шилдэг баг хамт олон.
Б.Батбаяр
“Юнайтэд Пропертийз Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Фирма Мараско” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
А.Мөнхбат
“Юнайтэд Пропертийз Холдинг” ХХК-ийн Ерөнхий инженер Туршлага: 15 жил
Б.Батням
“Юнайтэд Пропертийз Холдинг” ХХК-ийн Цахилгааны ахлах инженер Туршлага: 15 жил
Д.Батжаргал
“Юнайтэд Пропертийз Холдинг” ХХК-ийн Сантехникийн хяналтын инженер Туршлага: 14 жил
П.Тэмүжин
“Юнайтэд Пропертийз Холдинг” ХХК-ийн Барилгын хяналтын инженер Туршлага: 8 жил
О.Эрдэнэбаяр
“Юнайтэд Пропертийз Холдинг” ХХК-ийн Барилгын хяналтын инженер Туршлага: 9 жил
Д.Ганбаяр
“Юнайтэд Пропертийз Холдинг” ХХК-ийн ХАБЭА ахлах инженер Туршлага: 14 жил
Б.Номин-эрдэнэ
“Юнайтэд Пропертийз Холдинг” ХХК-ийн Баримт бичиг хяналтын мэргэжилтэн Туршлага: 6 жил