Мөсөн Өргөөний тухай
Монгол Улсын анхны олон улсын стандарт бүхий “Степпе Арена” нь улирал үл харгалзан ажиллах битүү ордон бөгөөд үндэсний шилдэг компаниуд болох Юнайтед Прожект Корперэйшн ХХК, Ачит Ихт ХХК, МАК ХХК, Степпелинк холдинг ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгууллаа.
Мөсөн Өргөө нь ашиглалтын 7800 м.кв талбайтай, үзэгчийн 2600 суудалтай, шүүгч, тамирчдын хувцас солих 5 өрөөтэй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх олон улсын шаардлагад нийцсэн өрөөнөөс гадна хэвлэлийн хурал болон сургалт хийхэд зориулсан 80-100 хүний багтаамжтай хурал, уулзалтын танхимтай, хоккей, уран гулгалт, шорк трейкийн тэмцээн уралдаан, сургалт, чөлөөт гулгалт болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг арга хэмжээг хүссэн шийдлээрээ, давтагдашгүй байдлаар зохион байгуулах боломжтой дуу авиа, гэрэлтүүлгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор юм.
0
М.КВ
0