Эхлэл              Үнэт зүйлс              Менежментийн баг             Үйлчилгээ             Төслүүд             Ажлын байр

Гэрэл зураг / Хойд Агая Уул
Цагааннуур сум, Хөвсгөл аймаг, Монгол улс

Хүмүүн капиталын чадамжийг технологийн хөгжилтэй уялдуулан ухаалаг хөрөнгө оруулагч болно

Бид хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд, удирдлага, ажилтнуудынхаа хооронд эрүүл, итгэлтэй харилцааг бий болгож, хүн бүр үүргээ биелүүлэх чадавхтай ажлын орчныг бүрдүүлсэн.

Үнэт зүйлс

Өөриймсөг

Бид компанийн гаргасан амжилт миний амжилт гэдэгт итгэдэг.

Шинийг санаачлагч

Бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэ санал санаачилгыг дэмжин бүтээлчээр ажилладаг гэдэгтээ итгэдэг.

Манлайлагч (self-motivated)

Бид зорьсондоо хүрэхэд баг хамт олон төдийгүй хувь хүн бүрийн манлайлал, идэвх зүтгэл, оролцоо чухал гэдэгт итгэдэг.

EQ /Emotional Intelligence/

Бид өөрийгөө ойлгон, сэтгэл хөдлөлөө удирдаж, өөрийгөө идэвхжүүлэн, өөрийгөө бусдын оронд тавьж, зөв харилцаа үүсгэж чаддаг гэдэгтээ итгэдэг.

Эерэг хандлагатай

Бид бусдын ажил бүтвэл өөрийн ажил бүтнэ гэдэгт итгэдэг.

Хариуцлагатай

Бид миний ажлаас бусдын болон компанийн амжилт хамаарна гэдэгт итгэдэг.

Мэргэшсэн

Бид тасралтгүй суралцаж мэргэжил, чадавхиа сайжруулан бусдыг хөгжүүлснээр амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг.

Үнэнч, шударга

Бид хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, ёс зүйтэйгээр хамтран ажилладаг гэдэгт итгэдэг.

Багаар ажиллах чадвартай

Бид эерэг уур амьсгал, тав тухтай орчныг бүрдүүлж, харилцан итгэлцлийг бий болгосноор хүчирхэг хамт болно гэдэгт итгэдэг.

Хөрвөх чадвартай

Бид ямар ч өөрчлөлтөд бэлэн гэдэгтээ итгэдэг.

Менежментийн баг

Бид хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд, удирдлага, ажилтнуудынхаа хооронд эрүүл, итгэлтэй харилцааг бий болгож, хүн бүр үүргээ биелүүлэх чадавхтай ажлын орчныг бүрдүүлсэн.

Үйлчилгээ

Юнайтед Прожектс Корпорэйшн ХХК нь төслийн удирдлага, барилга байгууламжийн зураг төсөл, хөгжүүлэлт, санхүү эрсдэлийн менежмент, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажилладаг. Салбар бүрд шинэ жишгийг тогтоохыг эрмэлзэхийн зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засагт урт хугацааны турш үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрүүдийг бид санаачлан хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар дараах чиглэлд төвлөрөн ажиллаж байна.

Төслүүд

UPC нь барилгын төслийн удирдлага, байгууламжийн удирдлага, барилгын зураг төсөл, санхүү, хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг охин компаниудын санхүүжилт, аудит, эрсдэлийн удирдлага, байгууллагын уялдаа холбоо, хүний ​​нөөцийн менежментийг хариуцдаг.
Facebook


Шинэ Яармаг Цогцолбор Хороолол төсөл

Улаанбаатар хотын Шинэ суурьшлын бүсэд сүндэрлэж буй “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол нь орчин үеийн амьдралын хэв маягийг цогцлоосон 2910 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн “Мини Хот” концепци төлөвлөлттэй.
Видео үзэх
“Си И Си Инвестмент ББСБ” нь 2013 оны 11-р сарын 06-ны өдөр Монголын банк санхүүгийн салбарт зээл, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр “Юнайтэд Прожекст Корпорейшн” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан.
Facebook

Си И Си Инвестмент ББСБ ХХК

Өнөөдрийн байдлаар 4 салбараар 170 орчим харилцагчид үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна. Манай компанийн гол бүтээгдэхүүн үйлчилгээ нь барьцаат зээлийн үйлчилгээ, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн үйлчилгээ, хэрэглээний зээлийн үйлчилгээ, ногоон зээлийн үйлчилгээ болно.

Шинэчлэгч + Тууштай байдал, хичээл зүтгэл

Ирээдүйн төлөвлөгөө, зорилгодоо хүрэхийн тулд бидэнтэй хамтран ажилла

Орчин үеийн оффисын засал

Таны санаа, бүтээлч байдал, хүсэл тэмүүлэл цэцэглэн хөгждөг орчин үеийн засал бүхий оффис

Бид таны мэргэжлийн өсөлтөд хөрөнгө оруулалт хийдэг

Инноваци ба манлайлал нь бидний хийж буй бүх зүйлийг удирддаг. Ажил мэргэжлийн хөгжлийн хувийн төлөвлөгөө, өсөлтийн хөтөлбөрүүдээрээ бид танд мэргэжлийн зорилгодоо хүрэхэд тань туслах болно.

Өрсөлдөхүйц цалин

Авьяас чадварт суурилсан цалин, гүйцэтгэлд суурилсан урамшууллын бодлого нь таны ур чадварыг үнэлж, хүсэл тэмүүллийг тань тэтгэх болно.

Бид таны сайн сайхныг дэмжиж байна

Долоо хоног бүрийн амралтаа сайхан өнгөрүүлэх спортын цугларалт, фитнесс, йог эсвэл дуртай спортын клубт зориулсан хөнгөлөлт, мөн жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах багцтай.

Таны амьжиргаа бидэнд чухал

Амьдрал, ажлаа тэнцвэржүүлэхэд тань туслахын тулд бид таны төрсөн өдөр, гэр бүлийн халамж, улирлын чанартай тохиолдлоор цалинтай амралтын өдрүүдийг сонгуулж, орон сууц худалдан авах, хувийн сургуульд элсэхэд дэмжлэг үзүүлэх гэр бүлд чиглэсэн хөтөлбөрүүдийг санал болгож байна.
Бидэнтэй нэгдэх