
Career
Тусгай активын мэргэжилтэн
This vacancy is published in Mongolian only.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг барагдуулахтай холбоотой журам, зааврыг дагаж мөрдөн зээл төлүүлэх
- Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
- Зээлдэгчтэй уулзалт хийж нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх
- Хууль эрх зүйн байгууллагууд болон холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах
- Дотоод журам, бодлогын хүрээнд тайлан мэдээ гаргах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хууль эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Банк санхүү, хуулийн салбарт ажиллаж байсан ажлын туршлагатай
- Хариуцлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай
- Харилцааны соёлтой, асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвартай
- Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Манай хамт олонтой нэгдсэнээр:
- Гүйцэтгэлийн урамшуулал үндсэн цалин дээр нэмж авах
- Утасны төлбөр
- Бүх ажилтанд хоолны мөнгө олгогдоно
- Сар бүр спорт төвд хамрагдах дэмжлэг (мөнгөөр) хөтөлбөртэй
- Эрүүл мэндийн багцын үзлэгт жил бүр
- Тасралтгүй өсөж, хөгжих сургалтууд
- Цалинтай чөлөө, тэтгэмж, хамт олны олон олон арга хэмжээний нэг хэсэг байх боломжтой.
Required skills
- Харилцааны чадвар
- Ёс зүйтэй, хариуцлагатай
- Шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар
- Зээлийн эрсдэлийн үнэлгээ
Apply for this position
Fill in the form and attach your CV. Our HR team will get back to you.

