Улаанбаатарын хамгийн таатай хотхон цувралын ээлжит дугаарт тавтай морил. Энэ дугаартаа бид “хотын шинэ суурьшлын бүс” хэмээх ойлголтыг нэвтрүүлж, Улаанбаатар хотын тэлэлтийн эхлэлийг тавьж асан “Шинэ Яармаг” цогцолбор хорооллыг онцоллоо.
10 гаруй жилийн тэртээ эзгүй зэлүүд газарт усны хоолой татаж, автозам барихаас эхлээд дэд бүтцийн олон нүсэр ажлыг цааснаас бодит байдал болгон амжилттай гүйцэтгэж яваа уг анхдагч төсөл нийслэлчүүдэд олон шинэ боломж, сонголтын эхлэлийг тавьж өгсөн билээ.
Хотхоны нэр: Шинэ Яармаг цогцолбор хороолол
Захиалагч: “UPC” ХХК (United Projects Corporation) – New Yarmag Housing Project ХХК
Гүйцэтгэгч: Delta Construction (ISO чанарын стандартыг ханган, гэрчилгээ авсан салбарын анхны компани)
Зураг төсөл гүйцэтгэгч: “Анаграм” ХХК
Эхний блок ашиглалтад орсон он: 2013 он
Ашиглалтад бүрэн орох: 2028 он
Хотын төвөөс: 12 км-ийн зайд
Хаяг: AIC Steppe Arena-ийн чанх ард талд, Яармагийн зам дагуу
Холбоо барих: 7712 3456
Сошиал хуудас: Facebook, Youtube
ХҮН ТӨВТЭЙ БАЙГАЛЬ ДУНД ОРШИХ ТӨЛӨВЛӨЛТ
Уг хорооллын үндсэн консепц “Хүн төвтэй байгаль дунд орших төлөвлөлт” хэмээх агуулгад зангидагддаг. Тиймдээ ч төв зам, хотхоны байршил, хотхон дундах төлөвлөлт, орц болон орон сууцны төлөвлөлтүүдийг оршин суугчдадаа таатай, байгальд ойр байхаар төлөвлөж өгчээ.
Ямар ч хаалт, хашлаганд хоригдохгүйгээр уул руу гарах, хотхон дотроосоо ногоон байгууламжийг мэдрэх, тэжээвэр амьтнаа салхилуулах, гүйх дасгал хийх талбай, цайны дээж өргөх, гэр бүлээрээ мах шарж идэх, цахилгаан машинаа цэнэглэх гэх мэт хэсгийг тусад нь шийдэж өгсөнд хотхоны оршин суугчдад багахан атаархах сэтгэл төрүүлснийг нуухгүй.
Энэ утгаараа бид “Шинэ Яармаг” хорооллыг “Улаанбаатарын хамгийн таатай хотхон” буланд маань яриангүй тохирно хэмээн үзэж, ээлжит дугаараа цас бударсан өвлийн сар гэж хойргололгүй, урамтай гэгч нь үүргэвчээ мөрлөн Яармагийг зорьсон билээ.
ОНЦЛОХ ДАВУУ ТАЛУУД
Хөрөнгийн менежмент
СӨХ-ийн үйл ажиллагаа бол оршин суугчдын сэтгэл ханамжид хамгийн нөлөөтэй үйлчилгээ. “Шинэ Яармаг” хорооллын СӨХ-ийн менежментийн захиалагч буюу толгой компанийн охин компани болох Green Property ХХК хариуцан ажилладаг. Энэ нь ч оршин суугчдад гүйцэтгэл, үйлчилгээний тал дээр цөөнгүй давуу талыг үүсгэдэг байна.
Дуу чимээний бохирдол
“Шинэ Яармаг” хороололд саатсан хагас өдрийн туршид манай багийнхан суурин амьдралын нөхцөлд дэндүү тансаг гэмээр элдэв чимээгүй тайван орчинд ажилласаар хотын зүг хөдөлсөн билээ.
Баригдаж дууссан тохиолдолд л захиалгаа өгч болно
UPC компанийн зүгээс захиалагчдад хүндрэл учруулж, төлөвлөлтийн алдаа гаргах эрсдэлээс ангид байх үүднээс барилга баригдаж байх хугацаанд захиалга авалгүй, баригдаж дууссан тохиолдолд л борлуулалт хийдгээ тодотгож байлаа.
24 цагийн харуул хамгаалалт
Бүх айлын дохиолол, хонх харуул хийгээд удирдлагын өрөөнд холбогдож аюулгүй байдлыг хангадаг байна.
Дугуйн зам
Шинэ Яармаг хорооллоос эхлэх дугуйн зам Мишээл Экспогийн цэцэрлэгт хүрээлэн цаашлаад Зайсан хүртэл холбогддог аж. Машин, автобуснаас эхлээд такси хүртэлх цаашаа ч үгүй, наашаа ч үгүй тээврийн ойлголтод минь тун ч спортлог давуу талыг нь дугуйн зам гэж дүгнэх байна.