
Career
ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга
This vacancy is published in Mongolian only.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг зохион байгуулах.
- ТУЗ-ийн хуралдааны материал, танилцуулга, тогтоол, шийдвэрийн төслийг боловсруулах, хянах, холбогдох этгээдүүдэд хүргүүлэх.
- ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл хөтлөх, гарсан шийдвэрийг албажуулах, бүртгэх, архивлах.
- ТУЗ-ийн тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийн явцын мэдээллийг нэгтгэн танилцуулах.
- ТУЗ-ийн гишүүдэд шаардлагатай мэдээлэл, тайлан, баримт бичгийг цаг тухайд нь хүргүүлэх.
- ТУЗ-ийн дэргэдэх хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, баримт бичгийн бүрдлийг хангах.
- Компанийн засаглалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, зохицуулалтын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх.
- ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын хооронд мэдээлэл солилцох, уялдаа холбоог хангах.
- ТУЗ-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн нууцлал, баримт бичгийн хадгалалт, бүртгэлийг хариуцах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хууль эрх зүй, бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
- Хууль эрх зүй, компанийн засаглал, байгууллагын удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Компанийн тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэгтэй.
- ТУЗ-ийн үйл ажиллагаа, компанийн засаглалын үндсэн зарчим, хуралдааны дэг, шийдвэр гаргах үйл явцын талаар ойлголттой.
- Албан бичиг, хурлын тэмдэглэл, тайлан, шийдвэрийн төсөл боловсруулах чадвартай.
- Microsoft Office программуудыг ахисан түвшинд эзэмшсэн.
- Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
Required skills
- Цагийн менежмент
- Харилцааны чадвар
- Зохион байгуулалт
- Хариуцлагатай
- Нууц хадгалах, болгоомжтой байх
- Microsoft Office
- Бичиг баримт боловсруулах
- Үйл ажиллагаа төлөвлөх
- Тайлан боловсруулах
- Баримт бичгийн удирдлага
- Бичих, шивих
- Уулзалт Зохион Байгуулах
Benefits
- Уян хатан цагийн хуваарь
- Өдрийн хоолны хөнгөлөлт
- Тав тухтай ажлын орчин
- Цалинтай чөлөө
Apply for this position
Fill in the form and attach your CV. Our HR team will get back to you.

