Карьер

ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг зохион байгуулах.
  • ТУЗ-ийн хуралдааны материал, танилцуулга, тогтоол, шийдвэрийн төслийг боловсруулах, хянах, холбогдох этгээдүүдэд хүргүүлэх.
  • ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл хөтлөх, гарсан шийдвэрийг албажуулах, бүртгэх, архивлах.
  • ТУЗ-ийн тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийн явцын мэдээллийг нэгтгэн танилцуулах.
  • ТУЗ-ийн гишүүдэд шаардлагатай мэдээлэл, тайлан, баримт бичгийг цаг тухайд нь хүргүүлэх.
  • ТУЗ-ийн дэргэдэх хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, баримт бичгийн бүрдлийг хангах.
  • Компанийн засаглалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, зохицуулалтын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх.
  • ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын хооронд мэдээлэл солилцох, уялдаа холбоог хангах.
  • ТУЗ-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн нууцлал, баримт бичгийн хадгалалт, бүртгэлийг хариуцах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хууль эрх зүй, бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
  • Хууль эрх зүй, компанийн засаглал, байгууллагын удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Компанийн тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэгтэй.
  • ТУЗ-ийн үйл ажиллагаа, компанийн засаглалын үндсэн зарчим, хуралдааны дэг, шийдвэр гаргах үйл явцын талаар ойлголттой.
  • Албан бичиг, хурлын тэмдэглэл, тайлан, шийдвэрийн төсөл боловсруулах чадвартай.
  • Microsoft Office программуудыг ахисан түвшинд эзэмшсэн.
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Шаардлагатай ур чадварууд

  • Цагийн менежмент
  • Харилцааны чадвар
  • Зохион байгуулалт
  • Хариуцлагатай
  • Нууц хадгалах, болгоомжтой байх
  • Microsoft Office
  • Бичиг баримт боловсруулах
  • Үйл ажиллагаа төлөвлөх
  • Тайлан боловсруулах
  • Баримт бичгийн удирдлага
  • Бичих, шивих
  • Уулзалт Зохион Байгуулах

Хангамж, урамшуулал

  • Уян хатан цагийн хуваарь
  • Өдрийн хоолны хөнгөлөлт
  • Тав тухтай ажлын орчин
  • Цалинтай чөлөө

Энэ ажлын байранд анкет илгээх

Анкетаа бөглөөд CV-гээ хавсаргаж илгээнэ үү. Хүний нөөцийн алба танд эргэн холбогдоно.