Бид хэн бэ?

Бизнесийн бүтэц ба компанийн зохион байгуулалт

Мөнх Сарьдаг Уул · Хөвсгөл аймаг, Монгол улс

Юнайтед Прожектс Корпорэйшн ХХК нь төслийн удирдлага, барилга байгууламжийн зураг төсөл, хөгжүүлэлт, санхүү эрсдэлийн менежмент, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажилладаг. Салбар бүрд шинэ жишгийг тогтоохыг эрмэлзэхийн зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засагт урт хугацааны турш үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрүүдийг бид санаачлан хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар дараах чиглэлд төвлөрөн ажиллаж байна.

Менежментийн компани

  • Юнайтэд Прожектс Корпорэйшн ХХК

    Юнайтэд Прожектс Корпорэйшн ХХК

    Группийн толгой компанийн зохион байгуулалттай бөгөөд барилгын төслийн менежмент, үл хөдлөх хөрөнгийн менежмент, барилгын зураг төсөл, банк санхүү, хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлийн охин компаниудын бизнесийн хөрөнгө оруулалт, санхүү аудит, эрсдэл нийцэл ба хүний нөөцийн удирдлагыг хариуцан ажилладаг менежментийн компани.

Охин компаниуд

  • Юнайтэд Пропертийз Холдинг ХХК

    Барилгын төслийн менежмент

    Улаанбаатар хотын суурьшлын шинэ бүс Яармагт буюу нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 21 га газарт 3000 айлын орон сууц, бүх төрлийн худалдаа үйлчилгээний тэнхлэг гудамж болон олон улсын стандартын спортын иж бүрэн байгууламж бүхий “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллыг орчин үеийн цогц төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулах төслийг хариуцан хэрэгжүүлж байна.

  • ГРИЙН ПРОПЕРТИ ХХК

    Үл хөдлөх хөрөнгийн менежмент

    “Шинэ Яармаг” Цогцолбор Хорооллын оршин суугчдын ая тухтай, аюулгүй, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хорооллын нэгдсэн харуул хамгаалалт, нийтийн эзэмшил, зам талбай, ногоон байгууламжийн тохижилт, арчилгаа, цэвэрлэгээ үйлчилгээ болон төвлөрсөн инженерийн шугам сүлжээний найдвартай, хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, хянах чиг үүрэг бүхий ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

  • Си И Си Инвестмент ББСБ ХХК

    Банк санхүү

    Бүх төрлийн зээлийн үйлчилгээ болон бизнесийн хөрөнгө оруулалтын чиглэлээр 11 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий банк бус санхүүгийн байгууллага.