
Охин компаниуд
Си И Си Инвестмент ББСБ ХХК

Ухаалаг хөрөнгө оруулалтыг санхүүжүүлнэ
“Си И Си Инвестмент ББСБ” нь 2013 оны 11-р сарын 06-ны өдөр Монголын ББСБ-ын салбарт зээл, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр үүсгэн байгуулагдсан.
2022 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлэн зах зээлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэн одоогийн байдлаар өөрийн 3 биет салбартай, хамтрагч байгууллагын 3 цахим сувагтайгаар (Pocket, M credit, BurenScore) үйл ажиллагаа явуулж байна.
Вэбсайт: www.ceci.mn · И-мэйл: info@ceci.mn · Утас: (976) 7772-5511

Эрхэм зорилго
Шинэ жишиг тогтооно
Алсын хараа
Хүмүүн чадамжийг технологийн хөгжилтэй уялдуулан ухаалаг хөрөнгө оруулагч болно.
Төлөөлөн удирдах зөвлөл

Х.Гиймаа
ТУЗ-ийн дарга, МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

Ц.Ууганбаяр
ТУЗ-ийн гишүүн, Юнайтэд Прожектс Корпорэйшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Н.Урантуяа
ТУЗ-ийн гишүүн, Юнайтэд Прожектс Корпорэйшн ХХК-ийн Санхүү хариуцсан захирал

П.Ундрах-Эрдэнэ
ТУЗ-ийн хараат бус гишүүн, Өмгөөллийн Цэц мэргэн хуулийн ХХН-ийн Гүйцэтгэх захирал

Б.Баярмаа
ТУЗ-ийн хараат бус гишүүн, Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал
Удирдлагын баг

Б.Азжаргал
Гүйцэтгэх захирал, ажлын туршлага 15 жил

А.Гэрэлт-Од
Гүйцэтгэх захирлын орлогч, ажлын туршлага 16 жил

Ж.Арвинд
Дижитал шилжилт, технологи хариуцсан зөвлөх, ажлын туршлага 30 жил
Түүхэн замнал
2023 оны 1-р сар: Анхны салбараа нээв.
2023 оны 1-р сар: Итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрлөө СЗХ-ээс авав.
2023 оны 1-р сар: Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоонд нэгдэж, ББСБ-ын нэгдсэн мэдээлэлтэй байх, ажилтнуудаа тогтмол сургалтад хамруулан ажиллах боломжтой болов.
2024 оны 5-р сар: “Боловсрол бидний ирээдүй” боловсролын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрөө зарлав.
2024 оны 6-р сар: Инвескор санхүүгийн байгууллагын “Pocket” финтек зээлийн аппликейшнаар дамжуулан харилцагчдаа онлайнаар зээл олгож эхлэв.
2024 оны 8-р сар: Хувийн дунд сургуулиудтай хамтран боловсролын экспо зохион байгуулж, олон нийтэд боловсролын хөтөлбөрийн үр өгөөжийг танилцуулж, боловсролыг дэмжихэд уриалав.
2024 оны 10-р сар: “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-оос зөвшөөрлөө аван, 2 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй “Хаалттай бонд” Биржийн бус зах зээл дээр амжилттай гаргалаа.
2024 оны 12-р сар: ББСБ-уудын 2024 оны Компанийн засаглалын кодекс үнэлгээгээр 6-р байранд жагслаа.
2025 оны 3-р сар: Empowered by CECI өсөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, шинэ залуу жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн удирдлагын зөвлөгөө өгөх, хөнгөлөлттэй санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэв.
2025 оны 3-р сар: Zeelme, M credit зэрэг цахим зээлийн платформууд болон байгууллагуудтай хамтын ажиллагааг дэмжин хэрэглэгчдэдээ зайнаас зээлийн үйлчилгээ авах боломжийг сайжруулав.
2025 оны 6-р сар: Технологийн менежментийн зөвлөх Ж.Арвинд 20 орчим төрийн болон хувийн технологийн компаниудтай уулзалт хийж, санаачилсны дагуу Core system шинэчлэх ажлыг хэрэгжүүлж эхлэв.
2025 оны 6-р сар: Хариуцлагатай хэрэглээ, Ногоон бизнесийг дэмжих зорилгоор Ногоон зээлийг зах зээлд танилцууллаа.
2025 оны 10-р сар: Бизнесийн цаашдын үйл ажиллагаа ногоон бизнест чиглэсэн байх зарчмын хүрээнд ТоС холбооны гишүүн боллоо.
2025 оны 10-р сар: CECI ХБҮЦ амжилттай гаргалаа. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 100%-д хүрч, 3.0 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.
2025 оны 12-р сар: Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээ системтэй удирдаж, удирдлагын тогтолцоогоо үр дүнтэй хэрэгжүүлэн ISO/IEC 27001 стандартын баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.
2026 оны 4-р сар: Финтек зээлийн аппликейшний хөгжүүлэлтийн ажил эхэллээ.
2026 оны 4-р сар: ₮2.5 тэрбумын Ногоон бондын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн бөгөөд энэхүү санхүүжилтээр байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжилд чиглэсэн, нийгэмд эерэг нөлөө бүхий ногоон зээл олгож, ирээдүйд эерэг нөлөө бүхий төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж эхэллээ.
2026 оны 4-р сар: Компанийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ERP системийг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд хүний нөөцийн мэдээллийн сан болон санхүүгийн бүртгэлүүдийг тус системээр дамжуулан цахимжуулан хөтөлж эхэллээ.
2026 оны 5-р сар: Факторингийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авлаа.
2026 оны 6-р сар: 2026 оны II улирлын байдлаар зээлжих зэрэглэлийн индекс BB үнэлгээтэй буюу зээлийн эрсдэл дундажаас дээш түвшинтэй байна.
2026 оны 6-р сар: Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001 стандартын хамрах хүрээгээ өргөтгөж “Финтек зээлийн үйл ажиллагааны эрхийн баталгаажуулалт”-аа амжилттай хийлээ.
2026 оны 7-р сар: Финтек зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авлаа.
2026 оны 8-р сар: Гадны санхүүжилтэд бэлтгэх, үйл ажиллагааг сайжруулах зөвлөх үйлчилгээг авсан.
2026 оны 9-р сар: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн бүтээгдэхүүн гаргалаа.
2026 оны 9-р сар: “Empowered by CECI 2.0 – Бизнесээ Ногоон болгох хөтөлбөр”-ийг ТоС холбоотой хамтран амжилттай зохион байгуулж, шилдэг оролцогч байгууллагад Ногоон шилжилтийн хөнгөлөлттэй санхүүжилт олголоо.
2026 оны 11-р сар: Финтек зээлийн аппликейшн зах зээлд нэвтрүүллээ.
Онцлох төсөл хөтөлбөрүүд
Боловсрол бидний ирээдүй
Эцэг эхчүүд аль болох чанартай, олон талт боловсролыг хүүхдүүддээ эзэмшүүлэх эрмэлзэлтэй ч төлбөрийн уян хатан нөхцөл хангалтгүй байгаа тул манай байгууллага тус асуудлыг шийдвэрлэхээр “Боловсрол бидний ирээдүй” сургалтын төлбөрийг хөнгөлөлттэй санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, Ерөнхий боловсролын 27 сургуулийг хөтөлбөртөө нэгтгээд байна. Хөтөлбөрт хамрагдсан сурагчдын амжилтыг урамшуулж, сурлага болон спортын амжилтаар тэргүүлсэн 2025 болон 2026 оны 2 шилдэг сурагчийг тус бүр ₮250,000-ийн мөнгөн шагналаар урамшуулж, “UB Edu Expo 2026” боловсролын эксподоо шагнал гардууллаа.
Empowered by CECI 1.0 — Жижиг дунд үйлдвэрийн өсөлтийг дэмжих хөтөлбөр
Ирээдүйн зорилгоо тодорхойлсон, бизнесээ өргөжүүлэх чин хүсэлтэй жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор санхүүгийн менежментийн үнэ төлбөргүй зөвлөгөө, уян хатан санхүүжилтийн боломжийг нэгтгэсэн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүллээ. “Бизнесээ томруулъя - 1, 2” арга хэмжээнд 50 орчим бизнес эрхлэгчдэд зөвлөгөө хүргэж, “Fresh House” компанийн “Бэлх хаус” төсөл эцсийн шатанд шалгарч, эхний 6 сар 1.5% хүүтэй бизнесийн зээлийн санхүүжилт авлаа.
Empowered by CECI 2.0 — Бизнесээ Ногоон болгох хөтөлбөр
Бизнес эрхлэгчдийг ногоон бизнес рүү шилжихэд шаардлагатай мэдлэг мэдээллээр хангах зорилгоор Тогтвортой Санхүүжилтийн холбоотой (ТоС) хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрт 55 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч хамрагдлаа. Байгаль орчин, нийгэмд хамгийн өндөр эерэг нөлөөлөл үзүүлэх шийдлээрээ “FOODY Mongolia”-ийн төсөл шалгарч, 50 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй (жилийн 1.0%–1.5% хүүтэй) санхүүжилт хүртлээ.
Бид үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн үр ашигтайгаар хүргэх болно.
Бид барилгын 2 төсөлд хамтран ажиллаж, санхүүжилт олгосон.

Монгол Улсын анхны бүрэн автомат хүлэмжийн аж ахуйн төсөл болох “Төгс Ургац” (Perfect Harvest) төсөлд хөрөнгө оруулалтын зээл олгосон.

2021 оноос “Грейпсити” ХХК-ийн санхүүгийн системийг авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн.

2023 онд Хур мэдээллийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэв.
“Мони Маркет” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, банк бус санхүүгийн байгууллагуудын хоорондын своп арилжаанд оролцох замаар мөнгөний зах зээлийн оролцогч болсон.
Салбарын байршил
Төв оффис
ХУД, 18-р хороо, Их Монгол Улс гудамж, Моннис Бьюлдинг оффис, 3 давхар
Газрын зураг дээр харахСүхбаатар салбар
СБД, 4-р хороо, Сөүлийн гудамж, Түшиг төв, 4 давхарт, 403 тоот
Газрын зураг дээр харахБаянзүрх салбар
БЗД, 25-р хороо, Нарантуулын уулзвар, Эссо төв, 2 давхарт, 204 тоот
Газрын зураг дээр харахСонгинохайрхан салбар
СХД, 32-р хороо, 22 авто худалдааны цогцолбор, Б блок, 2 давхарт, 214 тоот
Газрын зураг дээр харах

