Career

Утасны оператор

This vacancy is published in Mongolian only.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Зээлийн аппликейшн болон байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчдийн дуудлага, хүсэлт, санал гомдлыг хүлээн авч, шуурхай үйлчилгээ үзүүлэх.
  • Аппликейшн ашиглах заавар, бүртгэл үүсгэх, нэвтрэх, зээлийн хүсэлт илгээх болон зээлийн үйлчилгээний нөхцөлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх.
  • Зээлийн хүсэлтийн явц, зээлийн эргэн төлөлт, төлбөрийн хуваарь болон бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллийг холбогдох журмын хүрээнд өгөх.
  • Аппликейшн ашиглах явцад үүссэн техникийн болон үйлчилгээний алдаа, хүндрэлд анхан шатны тусламж үзүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох нэгжид шилжүүлэн шийдвэрлүүлэх.
  • Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг бүртгэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, эргэх холбоо өгөх.
  • Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах.
  • Үйлчилгээний стандарт, байгууллагын дотоод журам, мэдээллийн аюулгүй байдал болон харилцагчийн мэдээллийн нууцлалыг чанд мөрдөх.
  • Өдөр тутмын дуудлага, хүсэлт, гомдлын бүртгэл хөтлөх, тайлан мэдээ боловсруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, санхүү, банк, маркетинг, харилцаа холбоо болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Харилцагчийн үйлчилгээ, Call Center, банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Харилцааны өндөр ур чадвартай, зөв боловсон харилцаатай.
  • Асуудлыг сонсох, ойлгох, шуурхай шийдвэрлэх чадвартай.
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.
  • Шинэ технологи, аппликейшн, программ хангамжийг хурдан суралцах чадвартай.
  • Багаар ажиллах, ачаалал даах, цагийн менежмент сайтай.
  • Аман болон бичгийн харилцааны соёлтой, зөв найруулгатай.
  • Хариуцлагатай, эерэг хандлагатай, хэрэглэгч төвтэй сэтгэлгээтэй.
  • Ёс зүйтэй, нууц хадгалах чадвартай.

Required skills

  • Цагийн менежмент
  • Харилцааны чадвар
  • Эмпати (Бусдыг ойлгох чадвар)
  • Тэвчээртэй, бусдыг ойлгох чадвартай
  • Дуудлагын төвийн ажил
  • Харилцагчийн үйлчилгээ
  • Компьютерын хэрэглээ
  • Үйлчилгээний стандарт
  • Мэдээлэл дамжуулах

Benefits

  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
  • Цалинтай чөлөө
  • Уян хатан цагийн хуваарь
  • Өдрийн хоолны хөнгөлөлт
  • Тав тухтай ажлын орчин

Apply for this position

Fill in the form and attach your CV. Our HR team will get back to you.