
Карьер
Утасны оператор
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зээлийн аппликейшн болон байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчдийн дуудлага, хүсэлт, санал гомдлыг хүлээн авч, шуурхай үйлчилгээ үзүүлэх.
- Аппликейшн ашиглах заавар, бүртгэл үүсгэх, нэвтрэх, зээлийн хүсэлт илгээх болон зээлийн үйлчилгээний нөхцөлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх.
- Зээлийн хүсэлтийн явц, зээлийн эргэн төлөлт, төлбөрийн хуваарь болон бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллийг холбогдох журмын хүрээнд өгөх.
- Аппликейшн ашиглах явцад үүссэн техникийн болон үйлчилгээний алдаа, хүндрэлд анхан шатны тусламж үзүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох нэгжид шилжүүлэн шийдвэрлүүлэх.
- Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг бүртгэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, эргэх холбоо өгөх.
- Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах.
- Үйлчилгээний стандарт, байгууллагын дотоод журам, мэдээллийн аюулгүй байдал болон харилцагчийн мэдээллийн нууцлалыг чанд мөрдөх.
- Өдөр тутмын дуудлага, хүсэлт, гомдлын бүртгэл хөтлөх, тайлан мэдээ боловсруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, санхүү, банк, маркетинг, харилцаа холбоо болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Харилцагчийн үйлчилгээ, Call Center, банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Харилцааны өндөр ур чадвартай, зөв боловсон харилцаатай.
- Асуудлыг сонсох, ойлгох, шуурхай шийдвэрлэх чадвартай.
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.
- Шинэ технологи, аппликейшн, программ хангамжийг хурдан суралцах чадвартай.
- Багаар ажиллах, ачаалал даах, цагийн менежмент сайтай.
- Аман болон бичгийн харилцааны соёлтой, зөв найруулгатай.
- Хариуцлагатай, эерэг хандлагатай, хэрэглэгч төвтэй сэтгэлгээтэй.
- Ёс зүйтэй, нууц хадгалах чадвартай.
Шаардлагатай ур чадварууд
- Цагийн менежмент
- Харилцааны чадвар
- Эмпати (Бусдыг ойлгох чадвар)
- Тэвчээртэй, бусдыг ойлгох чадвартай
- Дуудлагын төвийн ажил
- Харилцагчийн үйлчилгээ
- Компьютерын хэрэглээ
- Үйлчилгээний стандарт
- Мэдээлэл дамжуулах
Хангамж, урамшуулал
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
- Цалинтай чөлөө
- Уян хатан цагийн хуваарь
- Өдрийн хоолны хөнгөлөлт
- Тав тухтай ажлын орчин
Энэ ажлын байранд анкет илгээх
Анкетаа бөглөөд CV-гээ хавсаргаж илгээнэ үү. Хүний нөөцийн алба танд эргэн холбогдоно.

