Грийн Проперти ХХК
“Грийн Проперти” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2018 онд “Юнайтэд Прожектс Корпорэйшн” ХХК-ийн охин компани болон байгуулагдсан. “Грийн Проперти” ХХК нь Олон Улсын Үл Хөдлөх Хөрөнгийн Менежментийн Холбооны (IFMA) Монголын анхны гишүүн байгууллага юм. 2017 онд Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн уг холбооны зорилго нь Монголын үл хөдлөх хөрөнгийн менежментийг олон улсын стандартын төвшинд хүргэх, харуул хамгаалалт, цэвэрлэгээ тохижилт, үйлчилгээ болон дагалдах бусад үйлчилгээг өндөр чанартай үзүүлэхэд гишүүн байгууллагууддаа дэмжлэг үзүүлэхэд оршино.
Our Goal
Барилга орон сууцны тохилог орчинг бүрдүүлж мөн оршин суугч, аж ахуй нэгж байгууллагуудын ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, хэрэглэгч оршин суугчдад ус, дулаан, цахилгааны үйлчилгээг түргэн шуурхай чанартай үзүүлэхийн зэрэгцээ олон улсын шаардлага стандартад нийцүүлсэн дэвшилтэд технологийг нэвтрүүлж, хэрэглэгчдийн санал гомдол болон хэрэгцээ шаардлагыг хангахуйц найрсаг үйлчилгээг цаг тухай бүрд нь үзүүлж, хэрэглэгч төвтэй ажиллах нь бидний гол зорилго юм. Бид анх байгуулагдсан цагаасаа хойш “Шинэ Яармаг” Цогцолбор Хорооллын оршин суугчид, Аж ахуй нэгж байгууллага болон нийтийн эзэмшлийн цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, ногоон байгууламжийн арчилгааг тасралтгүй хийж байна.