Монголын барилгын салбар, үл хөдлөх хөрөнгийн зах зээл улам төрөлжиж, түүний дотор иргэд, бизнес эрхлэгчид зориулсан хөрөнгө оруулалтын шинэ шийдлүүд хөгжсөөр байна. “Юнайтэд Прожектс Корпорэйшн” ХХК-ийн хэрэгжүүлж буй Шинэ яармаг Цогцолбор хороолол дахь агуулахууд, үйлчилгээний талбайг бизнесийн 6 хувийн ипотекийн зээлтэй төстэй нөхцөлөөр зээл олгож байгаа нь ч үүний нэг тод жишээ юм.
Энэхүү өвөрмөц зээлийн бүтээгдэхүүний зорилго, бизнес эрхлэгчдийн ямар асуудлыг шийдэх талаар, мөн уг төслийн концепцын тухай “Юнайтэд Прожектс Корпорэйшн” ХХК-ийн Маркетинг, борлуулалт хариуцсан захирал С.Мягмардоржтой ярилцлаа.
Оршин суугчдын амьдралын хэв маяг, хэрэгцээг нэлээн бодолцож хийсэн төсөл юм байна. Харин бизнесийн хэрэгцээг хангах ямар нөхцөл байна вэ? Танайх 6 хувийн ипотекийн зээлтэй адилхан нөхцөлтэй бизнесийн зээл олгож эхэллээ гэсэн нь их содон санагдлаа.
Манайх бол орон сууцны цогцолбор хороолол, шинэ суурьшлын бүс учраас заавал хотын төв рүү явахгүйгээр тэр олон зуун оршин суугчдын хэрэгцээг хангах төрөл бүрийн үйлчилгээг бас давхар шийдэж өгөх зорилготой төсөл. Товчхондоо худалдаа, үйлчилгээний хувьд “Бичил хот” (Mini city) гэсэн концепцтой. Одоогийн байдлаар дэлгүүр, кофе шопоос эхлээд төрөл бүрийн худалдаа, үйлчилгээгээр хотхоныхоо 1000 айл өрхийг хангаж байна.
“Бизнесүүдэд ипотектой адилхан 6 хувийн зээл олгох болсон бидний зорилго бол бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг дээшлүүлэх юм.”
Судалгаанаас үзэхэд үйлчилгээний талбай худалдан авч буй хувиараа бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа бүрдүүлэлт, барьцаа хөрөнгө гэсэн гурван том хүндрэл тулгардаг учир эрхэлж буй бизнесээ дараагийн шатанд гаргахад бэрхшээлтэй. Мөн зээл авч буй харилцагчид компани байгуулаад л бараг маргаашаас нь өрийн дарамтад орох эрсдэлтэй байдаг учраас дээрх хүндрэлүүдийг тодорхой хэмжээнд бууруулбал үйл ажиллагаа явуулж буй эхний 3-4 жилдээ зээлээ бүрэн хаах боломжтой байдаг юм байна.
Тиймээс UPC компани нь өнгөрсөн 2024 оны 12 дугаар сараас эхлээд “Худалдаа Хөгжлийн Банк”-тай хамтран бизнес эрхлэгчдэд төлбөрийн дарамтгүйгээр үл хөдлөх хөрөнгөтэй болоход дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд өөрийн хэрэгжүүлж буй “Шинэ Яармаг Цогцолбор” хороолол төслийн үйлчилгээний талбай, агуулахын талбайг хамгийн таатай нөхцөлөөр худалдан борлуулах цоо шинэ зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулж байгаа юм.
Энэхүү бизнесийн зээл нь:
- Эхний 4 жилдээ орон сууцны ипотекийн зээлтэй адил жилийн 6% хүүтэй,
- 5 дахь жилээс 18% хүү рүү шилжинэ,
- Үйлчилгээний талбайн хувьд нийт 180 сар буюу 15 жилийн хугацаатай,
- Агуулахын хувьд 96 сар буюу 8 жилийн хугацаатай,
- Түрээсийн төлбөртэй дүйцэх дүнг сард төлж үйлчилгээний талбайтай болох хамгийн ашигтай шийдэл,
- Эхний 4 жилд UPC компани нийгмийн хариуцлагын хүрээнд зээлдэгчийн өмнөөс зээлийн хүүгийн 12%-ийг төлж байгаа нь бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг болно,
- Зээл авсан бизнес эрхлэгчдэд зориулж маркетингийн мэргэжлийн сургалт, санхүү болон төслийн мэргэжлийн сургалтуудыг үнэгүй зохион байгуулна.
Хэрэв уншигчид Бизнесийн 6% зээлээр худалдан авах боломжтой талбайн дэлгэрэнгүй танилцуулга авахыг хүсвэл Энд дарна уу.