
Карьер
Ерөнхий нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компаниудын нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн стандарт, холбогдох хууль тогтоомж, Татварын хууль дүрэм журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж толгой компанийн тайланг цаг хугацаанд үнэн зөв гаргаж, санхүү, татвар төрийн байгууллагад тайлагнан, удирдлагыг нэгдсэн санхүүгийн тайлан мэдээгээр цаг тухай бүр ханган ажиллах
- Хамаарал бүхий компаниудын нягтлан бодогч нарын гаргасан санхүү, татварын тайлангийн хяналт хийх, удирдан чиглүүлэх, хамтран ажиллаж тулгарсан асуудлыг шийдвэрлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Татварын мэргэшсэн зөвлөх, Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй байх
- Тухайн салбарт болон мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх, энэ хугацаанд ахлах болон ерөнхий нягтлан бодогчоор 2-c дээш жил ажилласан туршлагатай
- Судалгаа шинжилгээ, тооцоололд үндэслэн шийдвэр гаргах чадвартай
- Асуудал боловсруулж,танилцуулах, удирдлагад тайлагнах чадвартай
- Ажлыг төлөвлөх, хариуцан хэрэгжүүлэх,удирдан зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тайлагнах чадвартай
- Мэргэжлийн ёс зүйтэй, зарчимч, нийтэч байх
- Барилга, үйлдвэрлэл, банк санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
- Өдрийн хоолны мөнгө
- Дотоод хэрэгцээ, бичиг хэргийн зардал
- Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
- Нэг удаагийн буцалтгүй тусламж
- Шинэ жилийн арга хэмжээ
- Хүүхдийн баярын арга хэмжээ
- Салбарын баярын арга хэмжээ
- Спорт арга хэмжээ
- Хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт
- Сургалтанд хамрагдах
- Спортын хөнгөлөлт
- Спорт заал
- Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ
Шаардлагатай ур чадварууд
- Дүн шинжилгээ ба тайлагнал
- Баримт бичиг, тайлан боловсруулах
- Санхүүгийн тайлан боловсруулах
Энэ ажлын байранд анкет илгээх
Анкетаа бөглөөд CV-гээ хавсаргаж илгээнэ үү. Хүний нөөцийн алба танд эргэн холбогдоно.

