
Карьер
Өгөгдлийн баазын админ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн өгөгдлийн сангуудыг (production, test, development орчин) суулгах, тохируулах, удирдах
- Өгөгдлийн сангийн хурд, ачаалал, нөөцийн хэрэглээг хянаж, query болон индексийг оновчтой болгох
- Өгөгдлийн нөөцлөлт (backup) болон сэргээлтийн (recovery) төлөвлөгөөг боловсруулж, тогтмол шалгах
- Өгөгдлийн сангийн аюулгүй байдлыг хангах: хандалтын эрх, шифрлэлт, аудит, эмзэг байдлын засвар
- Өгөгдлийн сангийн доголдол, саатлыг шуурхай шийдвэрлэх, 24/7 тасралтгүй ажиллагааг хангах
- Систем хөгжүүлэгч, IT дэд бүтэц, бизнесийн багуудтай хамтран өгөгдлийн бүтэц (schema) зохион бүтээх, өөрчлөлт хийх
- Өгөгдлийн сангийн шинэчлэлт, шилжилт (migration), хувилбарын удирдлагыг хийх
- Тайлан, дашбоардад зориулсан өгөгдлийн найдвартай байдал, чанарыг хангах
- Өгөгдлийн сангийн тохиргоо, процедур, тохиолдлын баримт бичгийг хөтлөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Компьютерийн ухаан, мэдээллийн технологи эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй
- DBA эсвэл өгөгдлийн сантай холбоотой чиглэлээр [2+] жилийн туршлагатай
- Дор хаяж нэг RDBMS-д гүнзгий мэдлэгтэй (Oracle / MS SQL Server / PostgreSQL / MySQL)
- SQL, PL/SQL эсвэл T-SQL сайн бичиж чаддаг, query оновчлолын туршлагатай
- Backup/recovery, replication, high availability (clustering, failover) ойлголттой
- Linux болон Windows Server орчинд ажиллаж чаддаг
- Өгөгдлийн аюулгүй байдлын суурь мэдлэгтэй
- Асуудал шийдэх, дэлгэрэнгүй анхаарал тавьж ажилладаг, хариуцлагатай
- Англи хэлний техникийн бичиг баримт уншиж, харилцаж чаддаг
Нэмэлт мэдээлэл
- ББСБ санхүү өгөгдлийн хэмжээ ихтэй салбарт ажиллаж байсан
- Cloud (AWS RDS / Azure SQL / GCP) дээрх өгөгдлийн сангийн туршлагатай
- Shell/Python script-ээр автоматжуулалт хийж чаддаг
- Monitoring хэрэгслүүд (Zabbix, Grafana, Oracle Enterprise Manager гэх мэт)-тэй ажиллаж байсан
- NoSQL (MongoDB, Redis), data warehouse, ETL-ийн мэдлэгтэй
- Мэргэжлийн сертификаттай (Oracle OCP, Microsoft Certified: Azure Database Administrator г.м) бол давуу тал болно.
Шаардлагатай ур чадварууд
- Багаар ажиллах
- Харилцааны чадвар
- Өгөгдлийн хариуцлагатай байдлыг хангах (Backup, Recovery)
- Өгөгдлийн шинжилгээ
- Өгөгдлийн сангийн удирдлага
- Өгөгдлийн сангийн менежмент
- Өгөгдлийн сангийн программчлал
- Өгөгдлийн сангийн аюулгүй байдал
Хангамж, урамшуулал
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
- Уян хатан цагийн хуваарь
- Тав тухтай ажлын орчин
- Өдрийн хоолны хөнгөлөлт
- Цалинтай чөлөө
Энэ ажлын байранд анкет илгээх
Анкетаа бөглөөд CV-гээ хавсаргаж илгээнэ үү. Хүний нөөцийн алба танд эргэн холбогдоно.

