
Карьер
Зээлийн хэлтсийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын зээлийн стратеги, бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх
- Зээлийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах
- Зээлийн багцын өсөлт, чанар, ашигт ажиллагааг хангах
- Зээлийн эрсдэлийг удирдах, чанаргүй зээлийн түвшинг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэх
- Төлөөлөн зээлдэх комиссын (ТЗК) үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Борлуулалтын сувгууд (салбар, харилцагчийн зөвлөх, Call Center, аппликэйшн, дижитал сувгууд)-ын зээлийн үйл ажиллагааг уялдуулан ажиллах
- Зээлийн бодлого, журам, процессын хэрэгжилтийг хангах, сайжруулах санал боловсруулах
- Зээлийн үйл ажиллагааны тайлан, шинжилгээ боловсруулж удирдлагад танилцуулах
- Санхүүгийн зохицуулах хороо болон бусад зохицуулагч байгууллагын шаардлагыг ханган ажиллах
- Зээлийн үйл ажиллагааны автоматжуулалт, ERP болон Core Banking системийн хөгжүүлэлтэд оролцох
- Хэлтсийн ажилтнуудыг чиглүүлэх, хөгжүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- ББСБ-ын зээлийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
- Удирдах албан тушаалд ажилласан туршлагатай
- Зээлийн судалгаа, санхүүгийн шинжилгээ хийх өндөр ур чадвартай
- Зээлийн бүтээгдэхүүн, бодлого боловсруулах туршлагатай
- Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох хууль, дүрэм, журмын мэдлэгтэй
- Удирдан зохион байгуулах, төлөвлөх, шийдвэр гаргах өндөр ур чадвартай
- Microsoft Excel (Advanced), PowerPoint, Power BI болон ERP/Core Banking систем дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
- Харилцааны өндөр соёлтой, манлайлах ур чадвартай
Шаардлагатай ур чадварууд
- Хариуцлага хүлээх чадвар
- Харилцааны чадвар
- Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвар
- Удирдах, чиглүүлэх
- Тэвчээртэй, бусдыг ойлгох чадвартай
- Хариуцлагатай
- Багаар ажиллах болон удирдах ур чадвар
Хангамж, урамшуулал
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
- Цалинтай чөлөө
- Уян хатан цагийн хуваарь
- Ажлын байрны сургалт
- Тав тухтай ажлын орчин
- Өдрийн хоолны хөнгөлөлт
Энэ ажлын байранд анкет илгээх
Анкетаа бөглөөд CV-гээ хавсаргаж илгээнэ үү. Хүний нөөцийн алба танд эргэн холбогдоно.

