Ажилтан бол бидний үнэт баялаг

United Projects Corporation LLC (UPC) нь олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажилтнуудаа хөгжүүлж, урт хугацаанд хамтран ажиллах таатай орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаардаг. Иймд бид хүний нөөцийн бодлогоор ажилтнуудын ур чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллах урам зоригийг дэмжихэд чиглүүлэн ажиллаж байна. 

UPC нь ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхийг эрмэлздэг. Энэ хүрээнд:

  • Мэргэжлийн сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд – Дотоод болон гадаад сургалтуудад хамруулж, салбартаа өрсөлдөхүйц чадвартай болох боломжийг олгодог.
  • Карьер өсөлтийн бодлого – Чадварлаг ажилтнуудаа дэмжиж, мөн ажлын байрны хөндлөн болон босоо шилжилтийг хэрэгжүүлдэг.
  • Менторшип хөтөлбөр – Шинэ ажилтнуудыг чиглүүлэх, туршлагатай мэргэжилтнүүдийн зааварчилгаа өгөх системийг хэрэгжүүлдэг.
  • Уян хатан ажлын цаг – Ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах бодлогын хүрээнд уян хатан цагийн хуваарийг дэмждэг.

1. Ажилтнуудад олгож буй санхүүгийн урамшуулал

  • Гүйцэтгэлийн үнэлгээний систем буюу KPI – Ажилтнуудын ажлын бүтээмж, үр дүнг бодитой үнэлж, урамшуулал олгодог.
  • Гэр бүлд чиглэсэн хөтөлбөрүүд – Хүүхдийн боловсролын тэтгэлэг, амаржсаны болон гэр бүлийн бусад халамжийн бодлогыг хэрэгжүүлдэг.
  • Мөн үл хөдлөх хөрөнгө худалдан авах, спортоор хичээллэх зэрэг ажилтныг дэмжих уян хатан боломжуудыг хэрэгжүүлсээр байна.

Манай групп компанид нэгдэн ажиллах нь зөвхөн ажлын байртай болох бус, карьераа өсгөх, хөгжих, амжилтад хүрэх гүүр гэдэгт бид итгэдэг.