Сонирхолтой тоон баримт, үзүүлэлтүүд

Манай компани хүмүүн капиталын чадамжийг дээшлүүлэх, өсөж дэвших боломжит нөхцөлийг бүрдүүлэхийг зорин ажилладаг. Тиймээс ажилтны бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахын зэрэгцээ суралцах хөгжихөд нь чиглүүлэх нэмэлт урамшуулал, хөнгөлөлтийг тогтмол олгосоор байна.

Бидний бий болгосон тогтмол ажлын байр: 23
Ажилтнуудын дундаж цалин хөлс: 3,337,000₮
Нэг ажилтанд ногдох сургалт хөгжлийн төсөв: 1,700,000₮

Үүнээс гадна нийт ажилтнуудын 20%-ийг дэвшүүлэн ажиллуулах бодлого баримтлан ажиллаж байна. Мөн байгууллагаас нэг ажилтанд зарцуулах олон талт үйл ажиллагаанд 4,780,000₮ гаруй төгрөгийг зориулдаг.

Ажлын уян хатан цаг:

Нэг ажилтан улиралд нэг удаа 4 цагийн цалинтай чөлөө хүсэх эрхтэй бөгөөд жилд нэг удаа төрсөн өдрийн урамшуулал буюу 8 цагийн цалинтай чөлөөг авах боломжтой. Түүнчлэн, өглөөний 07:30 минутаас 09:30 цагийн хооронд ажил дээрээ ирээд 16:30-18:30 цагийн хооронд тарах уян хатан нөхцөлтэй.

Мэдээж спортын үйл ажиллагаа нь ажилтны бие бялдар төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэндэд нэн тустай хэмээн бид үздэг учир долоо хоног бүр спорт танхим түрээслэн хичээллэдэг. Мөн аль нэг спортоор хичээллэж байгаа ажилтны сарын цалин дээр нэмэлтээр 50,000₮ төгрөгийн мөнгөн урамшуулал нэмж олгодог. Байгууллагын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон витаминжуулалтын аяныг жилд нэг удаа тогтмол зохион байгуулж байна.