Тогтвортой Хүний Нөөцийн Бодлого: Спортын Дэмжлэг

Орчин үед байгууллагууд ажилтнуудынхаа сэтгэл ханамж, бүтээмжийг дээшлүүлэхийн тулд зөвхөн ажлын нөхцөлийг сайжруулаад зогсохгүй ажилтны бие, сэтгэл, оюуны хөгжилд бодит дэмжлэг үзүүлдэг болсон.

Ажилтнуудад зориулсан спортын дэмжлэг  нь ажилтнуудын биеийн эрүүл мэндэд төдийгүй сэтгэлзүйн тогтвортой байдал, хамт олны уур амьсгалыг сайжруулахад чухал үүрэгтэй юм. Harvard Business Review-ийн 2023 оны судалгаагаар тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг ажилтнуудын стресс менежмент буюу ачаалал даах чадвар даруй 21%-иар нэмэгддэг болохыг тогтоожээ.

Харин ур чадварыг дээшлүүлэх сургалт хөгжлийн хөтөлбөрүүд нь ажилтны карьерийн өсөлтийг дэмжих, байгууллагад урт хугацаанд тогтвортой ажиллахад нөлөөлдөг. Иймд манай групп компани ажилтнууддаа зориулан нэмэлт урамшуулал, спортын дэмжлэгийг тогтмол хэрэгжүүлж байна. Жишээлбэл, спортын аль нэг төрлөөр хичээллэж буй ажилтанд сар бүр цалин дээр нь нэмж 50,000₮ урамшуулал олгодог. Мөн долоо хоног бүр нэг удаа спорт заал түрээслэн хичээллэх боломжийг байгууллагын нийт ажилтнуудад олгодог.

 

ЮПК – ШИНЭ ЖИШИГ ТОГТООНО.