Шинэ Яармаг хороолол: Бизнесийн ипотекийн 6% хүүтэй зээл гаргаж эхэллээ!

Шинэ Яармаг хороолол бизнес эрхлэгчдэд зориулан ХХБ-тай хамтран ипотекийн 6%-ийн хүүтэй зээлийн шинэ боломжийг бий болголоо. Энэхүү зээл нь жижиг, дунд бизнес эрхлэгчид, гарааны компаниуд болон оффис, үйлчилгээний талбай худалдан авахаар зорьж буй бизнесийнхэнд урт хугацааны, тогтвортой санхүүжилтийн шийдэл болж буйгаараа онцлогтой. 

Зээлийн давуу талууд:

  1. Хямд, тогтвортой хүү – Бизнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зориулсан 6%-ийн хүүтэй зээл нь зах зээлийн бусад санхүүжилтийн нөхцөлтэй харьцуулахад илүү таатай нөхцөлтэй.
  2. Урт хугацааны төлбөрийн уян хатан нөхцөл – Эхний 4 жилийн турш 6%-ийн хүүтэй зээлээ төлөх ба бизнесийн үйл ажиллагаа жигдрэх үед буюу 5 дахь жилээс эхлэн хүү 18% болно. Энэ нь гарааны бизнес маш таатай нөхцөл юм. 
  3. Өөрийн бизнесээ хөгжүүлэх боломж – Оффис, үйлчилгээний талбай худалдан авснаар түрээсийн зардлаа бууруулж, бизнесийн тогтвортой байдлаа нэмэгдүүлэх боломжтой.
  4. Стратегийн байршил – Шинэ Яармаг хороолол нь Улаанбаатар хотын хамгийн хурдацтай хөгжиж буй бүсийн нэг бөгөөд бизнесийн таатай орчин, дэд бүтэц сайтай бүсэд байрлаж байна.
  5. Нэмүү өртөг шингэсэн хөрөнгө оруулалт – Худалдан авсан үл хөдлөх хөрөнгө нь цаг хугацааны явцад үнэ цэн нь өсөх магадлалтай тул найдвартай хөрөнгө оруулалт болох давуу талтай.

Хэн хамрагдах боломжтой вэ?

  1. Бизнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авах сонирхолтой хувь хүн, аж ахуйн нэгжүүд энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой.
  2. Шинэ Яармаг хорооллын бизнесийн таатай орчин, дэд бүтцийн хөгжил, хөнгөлөлттэй санхүүжилтийн шийдэл нь бизнес эрхлэгчдэд ирээдүйдээ итгэлтэй хөрөнгө оруулалт хийх боломж олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Шинэ Яармаг хорооллын борлуулалтын албатай холбогдоорой!