Юнайтед Прожектс Групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ууганбаяр саяхан www.unread.today сайтад өгсөн ярилцлагадаа өөрийн ажлын зарчим, удирдлагын арга барилын талаар уншигчдад хуваалцлаа. Мөн ярилцлагадаа цагийг үр ашигтай зарцуулахын чухлыг онцолж байв. Тэрээр “…Оффисоос гарч ажил амжуулчхаад буцаж ирээд төвлөрөхөд хугацаа алдах, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг асуудал тулгардаг. Тиймээс гадуур явах, уулзалт хийхээ долоо хоногийн нэг өдөрт багтаачихвал тун зүгээр. Тэр өдөр нь Даваа гараг байвал зохимжгүй. Энэ өдөр хүн бүр л уулзалттай байдаг. Тиймээс Лхагва эсвэл Пүрэв гараг байвал илүү зохимжтой.” хэмээн ярилцлагадаа дурьдсан байна.
Удирдлагын хувьд багаа чадавхжуулах, ажлын таатай орчныг бүрдүүлэх, бүтээлчээр үр дүнтэй ажиллахын тулд өөрийн хэрэгжүүлдэг арга барилаа дэлгэсэн мөн юм. Өргөжиж буй компанийн үйл ажиллагаа нэг бүрийг биечлэн хянах боломж хязгаарлагдмал тул хариуцлагатай ахлах менежерүүдээс мэдээлэл цуглуулж, тэдгээр мэдээлэлд үндэслэн оновчтой, шуурхай шийдвэр гаргахыг эрмэлздэг ажээ.
www.unread.today сайтад өгсөн ярилцлагад түүний үзэл баримтлал, манлайллын арга барилын талаарх тойм мэдээлэл болон компанийн баримталж буй стратегийн талаар өгүүлжээ. Илүү дэлгэрэнгүй уншиж танилцахыг хүсвэл та бүхэн www.unread.today сайт дахь “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаас уншина уу.